Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний барилгын өртөг 676 тэрбум төгрөг
2025 оны улсын төсвийн төслийг Сангийн яамнаас өнөөдөр сэтгүүлчдэд танилцуулав. Сүүлийн арван жилд нийгмийн хамгааллын салбарт ихээхэн анхаарч, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт үйлчилгээний барилгууд олноор барьсан.
Харин ирэх жилээс авто зам, онгоцны буудал, хонгил гэх мэт бүтээн байгуулалтад голлон анхаарах юм байна. Тухайлбал Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний барилгыг 676 тэрбум төгрөгөөр барина. Энэ нь ногоон барилга байх бөгөөд одоогийн Төрийн ордонд Ерөнхийлөгчийн тамгын газар, Засгийн газар, УИХ нэг дор байрлах нь буруу гэсэн шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын газраас гаргажээ.
Энэ дагуу Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний барилгыг хотын урд хэсэгт буюу Хөшигийн хөндий явах замд барина. Мөн төрийн албан хаагчдыг орон сууцжуулахад 30 тэрбум төгрөг зарцуулахаар ирэх оны төсөвт суулгажээ. Гурван жилийн турш нийт 90 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдын орон сууцанд зарцуулна гэв.
Сүүлийн 10 жилд нийгмийн бүтцийг бүрдүүлэхээр
- Сургууль 600
- Цэцэрлэг 700
- Эмнэлэг 160
- Соёлын байгууламж 110
- Спорт цогцолбор 80
- Инженерийн дэ бүтэц 200+
- Авто зам 6100 км-ыг тус тус барьж байгуулжээ.