М.Подоляк: В.Путин “ОУЭШ, Ромын дурэм гэж байхгүй” гэдгийг харуулахын тулд Монголд айлчилж байна

0

Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михайл Подоляк
өчигдөр телевизэд ярилцлага өгч, В.Путиныг Монгол
Улс баривчлах эсэх асуудлаар байр сууриа
илэрхийлжээ.
“Монгол Улс ОУЭШ-ийн тогтоолын дагуу В.Путиныг
үнэхээр баривчилна гэж бодож байна уу” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр ” Үнэнийг хэлэхэд үгүй.
Уг нь бол Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн
улсын хувьд баривчлах ёстой. В.Путины Монголд
айлчилж байгаагийн гол зорилго нь Олон улсын
эрүүгийн шүүх, Ромын дүрэм гэж юм байхгүй шүү
гэдгийг дэлхий нийтэд харуулах явдал. Тэр үүнийг л
хүсэж байгаа” хэмээн хариулсан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монголд хийх
айлчлал маргааш эхэлнэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *