Э.Бат-Үүл: Монгол өөрийнх нь тоглоомын дагуул улс гэдгийг дэлхий нийтэд харуулсандаа В.В.Путины бах нь ханаж байна

0

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хоёр хоногийн хугацаатай Монгол Улсад айлчилсан. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч В.В.Путинд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхсан юм. Мөн эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, байгаль орчин зэрэг салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурсан.

Тэгвэл энэхүү айлчлалын талаар Хотын дарга асан Э.Бат-Үүл байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “В.В.Путин Монгол Улс өөрийнх нь дагуул тоглоомын улс хэвээрээ байгаа гэдгийг дэлхий нийтэд харуулсандаа их л бах нь ханаж байна даа! Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг түүнийг эзний ёсоор хүлээж авж байгааг хараад нүд халтирав. У.Хүрэлсүх тусгаар улсын Ерөнхийлөгч шиг байж чадах эсэхийг одоо харна аа!” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *