ГЕГ: Суудлын автомашины импорт өнгөрсөн оны мөн үеэс 2 дахин өссөн
Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр өнгөрсөн наймдугаар сарын гаалийн дүн мэдээнээс харахад суудлын автомашины импорт өнгөрсөн жилийн мөн үеэс хоёр дахин өсчээ. Тодруулбал, импортын гол нэрийн барааны тоо хэмжээг гаргасан бөгөөд энэ статистикаар авто бензин, дизель түлш, суудлын автомашин, ачааны автомашин өндөр хувьтай гарсан байна. Үүнд:
- Авто бензин 577.7 мян тонн
- Дизель түлш 1,008.1 мян тонн
- Суудлын автомашин 81700 ширхэг
- Ачааны автомашин 19509 ширхэг оруулсан байна.