ЦУОШГ: Ихэнх нутгаар сэрүүснэ

0

2024 оны есдүгээр сарын 6-наас 09 дүгээр сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Есдүгээр сарын 8, 9-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орж, 9-нөөс ихэнх нутгаар сэрүүсч, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна.

Хур тунадас: 6-нд Алтайн уулархаг нутгаар, 7-нд Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор, 8-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 9-нд Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр бороо, хугацааны сүүлээр уулаараа хур тунадас орно.

Салхи: 6-нд Монгол Алтайн уулсаар, 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд түр зуур 16-18 метр, 9-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-нд нутгийн зүүн хэсгээр, 12-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: 6,7-нд ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст дулаахан байх боловч 9-нөөс ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +11…+16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +21…+26 градус, бусад нутгаар шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +15…+20 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас9-нд зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 8-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур6,7,8-нд дулаахан шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +23…+28 градус, бусад хугацаанд сэрүүсч шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +12…+17 градус дулаан байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *