МСҮТ-д суралцаагүй 18 хүнд тэтгэлэг олгосон дарга нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Баян-Өлгий аймгийн прокурорын газраас тус аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн албан тушаалтан И.Ж, Е.А, Е.К нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаагүй нэр бүхий 18 иргэнд тэтгэлэг олгож, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус, тус шилжүүлжээ.