БНХАУ-д үхлийн аюултай шинэ вирус тархаж байна
БНХАУ-д намгархаг газрын хачгаар дамжин
халдварладаг Wetland Virus (WELV) хэмээх вирусээр
халдварласан шинэ тохиолдлууд бүртгэгдэж эхэлсэн
талаар шинжлэх ухааны чиглэлээр дагнан бичдэг
сайтуудад мэдээлж эхэллээ.
Cidrap.umn.edu цахим хуудаст мэдээлснээр, “Wetland
Virus”-ээр халдварласан анхны тохиолдол 2019 оны
зургаадугаар сард Өвөрмонголын өөртөө засах
мужид бүртгэгдсэн бөгөөд намгархаг газрын хачгаас
халдварласан гэж тогтоож байсан аж.
Энэ вирусээр халдварласан 17 тохиолдол шинээр
бүртгэгджээ.
“The New England Journal of Medicine” сэтгүүлд
мэдээлснээр, энэхүү вирус нь мэдрэлийн өвчин
үүсгэдэг, антибиотикт тэсвэртэй, үхэлд хүргэх
аюултай аж.
Анхны тохиолдол илэрснээс хойш БНХАУ-ын
эрдэмтэд судалгаа эхлүүлж, тухайн бүс нутгийн янз
бүрийн газраас 14,600 дээж авч шинжлэхэд хоёр
хувиас нь Wetland Virus-ийн генетикийн материал
илэрсэн бөгөөд “Haemaphysalis concinna”
вирусийнхтэй төстэй байсан гэнэ. Түүнчлэн хонь,
адуу, зурмаас ч илэрч байжээ.
Түүнчлэн 640 хүний 20-ийнх нь биед эсрэг биет
үүссэн байсныг мөн тогтоож байжээ.