IX ангийн сурагчдад зориулсан “Карьер сонголт” төсөл хэрэгжинэ

0

Энэ хичээлийн жилд суурь боловсролоо дүүргэх 9 дүгээр ангийн сурагчдад зориулсан “Карьер сонголт” төслийг нийт сургуульд хэрэгжүүлэхээр болжээ.


Аравдугаар ангид элсэн орно гэдэг сурагчдад болон эцэг эх, асран хамгаалагчдад нэгээхэн сонголтын үе болдог. Өөрөөр хэлбэл, энэхүү төслийг хэрэгжүүлсэнээр мэргэжлийн эрх олгодог ахлах сургууль, их дээд сургуульд дэвшин суралцах ахлах сургууль гэсэн хоёр ангиллаас тухайн сурагч сонголтоо зөвөөр хийхэд тусалдаг тогтолцоог бүрдүүлэх юм.

Үүний зэрэгцээ энэ жилээс сургалтыг төрөлжүүлнэ. Тухайлбал, IT програмист, хөдөө аж ахуйн фермер, сувилахуйн үйлчилгээ гэх зэрэг салбараар төрөлжин сурч, мэргэжлийн эрхтэй болдог, цаашлаад бизнес эрхлэгчдийг бэлддэг тогтолцоог нэвтрүүлэх аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *