Түймэр унтраахаар явсан бүлэг 14 хоногийн дараа холбоо барилаа

0

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн Саргэрийн гол гэдэг газарт ойн түймэр гарсныг 8 дугаар сарын 26-ны 16:20 цагт Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газар сансрын зургаар илрүүлжээ. Түймрийн голомт аймгийн төвөөс баруун хойд зүгт 260 км-т, сумын төвөөс баруун зүгт 130 км-т байгаа аж.  

тайгын түймэр 2.jpg

Уг түймрийг унтраахаар явсан бүлэг 9 дүгээр сарын 9-ны 20:10 цагт төвтэйгөө холбоо барьсан байна.  Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн харьяа Улаан-Уул суман дахь 0298 дугаар салбарын алба хаагчид, Улаантайгын улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч нар уг түймрийг унтраахаар явжээ. Тэд Улаан-Уул сумын төвөөс баруун зүгт 80 км газар туулаад, Дэлгэрмөрөний эхэнд очсон байна. Харгана, хөвд ихтэй байгаа тул морьтой явахад хүндрэлтэй, цас орсон, хүйтэн салхитай байгаа тухай мэдээлэл тэднээс иржээ. 

тайгын түймэр 3.jpg

Үүний өмнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг Бусын тайга, Шаана голд 7 дугаар сарын 3-нд аянга буусны уршгаар түймэр дэгдсэн. Үүнийг Улаантайгын УТХГ-ын 5 байгаль хамгаалагч, Хилийн цэргийн 3 алба хаагч, Онцгой байдлын хэлтсийн 5 гал сөнөөгч  хамтран, 7-р сарын 25-ны өдөр бүрэн унтраасан юм. Уг түймрийг унтраах үеэр бороо орсон нь тэдний ажилд ихээхэн нэмэр болсон билээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *