Баянхонгор аймгийн “Овоот шар” гэдэг газар өчигдөр 4.5 магнитудын газар хөдөллөө
Баянхонгор аймаг, Баянлиг сум. Баян-Араг 2 дугаар баг “Овоот шар” гэдэг газарт /аймгийн төвөөс урд зүгт 240 км, сумын төвөөс зүүн зүгт 54 км/-т 09.15-ны өдрийн 13:35:28 цагт 4,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлжээ. Тус сумын Баян-Араг багийн Засаг даргаас тодруулахад тэнгэр хүчтэй дугарч, газар чичирхийлсэн гэсэн мэдээлэл өгсөн. “Овоот шар” гэдэг газарт нутагладаг малчин Ч, Ц нараас тодруулахад гэрт байсан хүмүүст чичирхийлэл мэдрэгдсэн, тэнгэр дуугарч байгаа юм шиг чимээ гарсан тухай мэдээлсэн. Бэртэж гэмтсэн хүн болон учирсан хохирол байхгүй гэж мэдэгдсэн.