Хятад: ШХАБ-ын даргалагчийн хувиар олон туйлт, хүртээмжтэй даяаршлыг дэмжих болно

0

Хятад улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг (ШХАБ) даргалах хугацаандаа дэлхийн олон туйлт дэг журмыг бий болгох, олон улсын хамтын нийгэмлэгт хүн бүрийг хамруулсан даяаршлыг дэмжихэд хувь нэмрээ оруулна гэж БНХАУ-ын ГХЯ-ны дэд сайд Сун Вэйдун мэдэгджээ.Тэрээр “Хятад улс дэлхийн тэгш, олон туйлт дэг журам, бүх нийтийг хамарсан эдийн засгийн даяаршлыг дэмжихийн зэрэгцээ өнөөгийн ертөнцөд тогтвортой байдал, урьдчилан таамаглах боломжтой байдлыг бодитоор нэмэгдүүлэхийг зорьж байна” хэмээсэн байна.Хятад улс ШХАБ-ыг даргалах хугацаандаа бусад гишүүн орнуудтай худалдаа, эдийн засаг, санхүү, эрчим хүч, ногоон хөгжил, дижитал эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэдгийг Хятадын ахлах дипломатч мөн онцолсон байна.Түүнчлэн Хятад улс “Бүс ба зам”-ын хөрөнгө оруулалт, худалдааны санаачилга, ШХАБ-ын бүс нутаг дахь бүс нутгийн хамтын ажиллагаа, үндэсний бүтээн байгуулалтын төслүүдийн хоорондын уялдаа холбоог идэвхтэй ахиулахаар төлөвлөж байна гэж ярьжээ.Дипломатчийн хэлснээр, Хятад улс ШХАБ-ыг даргалагч орны хувьд улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт 100 гаруй уулзалт, арга хэмжээ зохион байгуулах аж. Өнгөрсөн долоодугаар сард Астанад болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад улс даргалагч орны үүргийг хүлээн авсан бөгөөд 2025 онд Хятад улс тус байгууллагын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах юм. Одоогоор ШХАБ-ын гишүүн орнууддаа Беларусь, Энэтхэг, Иран, Казахстан, Киргизстан, Хятад, Пакистан, Орос, Тажикистан, Узбекистан багтаж байгаа бөгөөд Афганистан, Монгол Улс ажиглагчаар ажиллаж байна. Армени, Азербайжан, Бахрейн, Камбож, Египет, Кувейт, Мальдив, Мьянмар, Балба, Катар, Саудын Араб, Шри Ланка, Турк, Арабын Нэгдсэн Эмират улс (АНЭУ) ШХАБ-ын яриа хэлэлцээний түншүүд юм.Эх сурвалж: Tass

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *