Шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна

0

Улаанбаатар хотод жил бүрийн намар зохион байгуулдаг шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдааг энэ сарын 25-наас эхлэн долоо хоногийн хугацаатай Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна. Үзэсгэлэн худалдаанд орон нутгийн тариаланч, ногоочид нийслэлийн иргэдэд бүтээгдэхүүнээ борлуулах юм.

Өнөөдрийн байдлаар нийслэлд 21 байршилд хүнсний ногооны худалдаа зохион байгуулж байна. Ногооны худалдаачид нийтийн эзэмшлийн талбайд түрээс төлдөггүй, харин тухайн дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст хандаж бүртгүүлэх зохицуулалттай юм байна.

Хүнсний ногооны дундаж үнийг нийслэлээс хатуу тогтоодоггүй бөгөөд зах зээлийн журмаар худалдаалдаг. Нийтийн эзэмшлийн талбайд худалдаалж буй ногоонд Нийслэлийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн газар, Эрүүл мэндийн газар хамтран дээж авч, хяналт тавьдаг аж.

Нийслэлийн 21 байршилд гарч буй ногооны өргөтгөсөн худалдааны зарим нь 11 дүгээр сар хүртэл үргэлжлэх юм байна. 

зураг

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *