Шатрын олимпиад: Эмэгтэйчүүд Гүрж,эрчүүд Болгарын супер их мастеруудтай тулсан зургаа дугаар тойрог
Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй 35 дахь удаагийн шатрын олимпиадын зургадугаар өргийн
тоглолт боллоо. Эмэгтэй баг ширээндээ
медаль хүртэх магадлал өндөртэй яваа
Б.Мөнгөнзулыг энэ удаад өнжөөж, залуу мастер
Э.Хүслэнг тоглуулжээ.
Манай дөрвөөс ЭИМ Т.Мөнхзул /2256/ ИМ Нана
Дагнизе /2508/-тай, ОУМ Б. Мөнгөнтуул /2346/ ОУМ
Лела Жавахишвили /2446/-тай, ОУМ Д.Номин-Эрдэнэ /2319/ ИМ Белла Хотенашвили /2432/-тай тус, тус тэнцэж, э.Хүслэн ОУМ Мелиа Саломе /2232/-д хожигдов. Ийнхүү Гүржийн багт 1.5-2.5 харьцаатай
хожигдсоноор эхний ялагдлаа хүлээж, долдугаар
байр руу ухарлаа. Харин Гүрж хоёрдугаар байр руу
дэвшив. Монголын шатрын холбооноос энэ ялагдлыг
“харамсалтай” гэж тодотгосноос үзвэл манайханд
хожих боломж байжээ.
Тэмцээнийг тэргүүлж явсан гурван багаас Монгол,
Армен хожигдож, Энэтхэг хожсоноор ганцаараа
тэргүүлэх болов. Энэтхэг, Гүржийн багууд
хоорондоо тоглоно.
Эрчүүд супер их мастеруудаас бүрдсэн Болгарын
багт 1-3-аар хожигдож, байр нь 53-аас 70 хүртэл буув.
Өрсөлдөгчдөө хол хожигдсон тул дараагийн даваанд
сул өрсөлдөгчтэй таарах магадал өндөр.
Долдугаар тойрогт эрчүүд Ливан, бүсгүйчүүд
Германы багтай тоглоно. Шатрын олимпиад завсарласан. Маргаашнаас үргэлжлах юм.