Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын нягтлан бодогч ажил дээрээ нас баржээ

0

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч эрэгтэй өнөөдөр гэнэт нас барсан харамсалтай үйл явдал болжээ. Талийгаач зүрх нь зогссон байна. Энэ талаар албаны хүнээс тодрууллаа.

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан:

-Маш харамсалтай үйл явдал боллоо. Талийгаач гэнэт зүрх нь зогссон. Гадны ямар нэгэн нөлөөгүй нас барсан. Цагдаагийн байгууллага ирж, шалгалтын ажиллагаа явуулж байна. Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас ажлын хэсэг байгуулж, ар гэрийнхэнд нь болон оршуулгын ажилд нь туслах арга хэмжээ авч ажиллахаар болж байна. Энэ үйл явдлыг та бүхэн болгоомжтой мэдээллийг хүсэж байна. Ар гэрийнхэнд мэдээж хүнд байгаа гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *