“207 дугаар байрыг энэ онд багтаан буулгана”

0

Газ дэлбэрэлтэд өртсөн нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах 207 дугаар байрыг буулгаж, дахин шинээр барихад 1 жил найман сар шаардлагатай гэж албаныхан үзэж буй. Тус байрны оршин суугчдын түрээсийн байрны хугацаа 2024 оны есдүгээр сарын 30-ны өдөр дуусна. Нийслэлийн удирдлагын зүгээс түрээсийн байрны төлбөрийг найман сараар үргэлжлүүлэн сунгах захирамж гаргаж, оршин суугчидтай гэрээ байгуулсан.

Өнөөдөр /2024.09.19/-ний өдөр НИТХ-ын ээлжит хуралдааны үеэр НЗДТГ-ын дарга П.Хадбаатар дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнгөрсөн есдүгээр сард 207-р байрны 63 оршин суугчид найман сарын түрээсийн төлбөрийг шилжүүлсэн. Оршин суугчдын зүгээс барилгыг буулгаж, дахин бариулах санал гаргасан. Үүний дагуу зураг, төсвийг хэлэлцсэн. Үүнд 2.4 тэрбум төгрөгийн төсөв гарсан. Энэ онд багтааж 207-р байрыг буулгана. Иргэд бидэнд байрыг буулгуулах саналаа өгөх ёстой. Үүний дараа дүгнэлт гаргаж, барилгыг буулгах компанийг сонгон шалгаруулна.

УОК-оос 2.9 тэрбум төгрөгийг нийслэлд шилжүүлснээс 1.5 тэрбум төгрөгийг иргэдийн түрээсийн мөнгийг найман сараар сунгахад зарцуулсан.

Үлдсэн мөнгийг барилгыг буулгахад зарцуулна. Барилгын буцаж босох өртөг 1м.кв нь 2.5 сая төгрөг. Үүнийг 2025 оны төсөвт НЗД-ын нөөц хөрөнгөөс шийдүүлэхээр яригдаж байна. Энэ нь татвар төлөгчдийн мөнгө учраас шүүхийн шийдвэр гарсны дараа буруутай этгээдүүдээр төлүүлнэ” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *