Залилангийн гэмт бүлэглэл Монголыг онилсон уу

0

Санхүүгийн мэдлэг дутмаг байдал болон богино хугацаанд их ашиг олох хүслийн үр дүнд олон иргэн эд хөрөнгө, мөнгөөрөө хохирч байна. Жишээ нь, сүүлийн үед криптовалютын луйвар, сүлжээ, аппликейшний зээлээр дамжуулан мөнгөө өсгөх гэх мэт луйврын олон төрлийн арга хэрэгсэл бий болсон. Технологийн хөгжлөөс хамааран сүүлийн жилүүдэд цахим залилангийн санхүүгийн гэмт хэрэг нэмэгдэж байна. Цахим гэмт хэрэг нь орон зай, цаг хугацаа хамаарахгүй аливаа этгээдийн санхүүгийн мэдээллийг цахим халдлагаар авах, эсвэл цахим мөнгө, токен, виртуал хөрөнгө санал болгох замаар тухайн иргэнийг эд хөрөнгөөр хохироодог.Сүүлийн үед Монголд телеграмм, Тik Тok, We chat, Whats app зэрэг платформуудыг ашиглан “Онлайнаар цагийн ажил хийлгэнэ”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөөрэй”, “Гэрээсээ ажиллаж мөнгө олох боломжтой”, “Цахимаар сурталчилгаа хийж мөнгөө өсгөөрэй” гэх мэт хуурамч зар, мэдээгээр дамжуулан залилах төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж, эл төрлийн гэмт хэргийн хохирогч болсон олон мянган иргэн цагдаагийн байгууллагад хандсаар.

undefined

Хуурамч зээлийн зарууд ихэвчлэн гаднын орнуудаас хуурамч хаягаар, орчуулгын программ эсвэл хиймэл оюун ухаан ашиглан бичсэн найруулга муутай пост, коммент байдлаар ирдэг. Тэд “барьцаагүй зээл,  бага хүүтэй зээл” зэрэг хэт амттай санал тавьдаг. Харамсалтай нь, үүнд нь итгэх хүн олонтаа.

Гадаадын “Зээл олгодог” гэх байгууллагаас зээл авахын тулд урьдчилгаа 14 сая төгрөг шилжүүлжээСаяхны нэгэн жишээ дурдъя. Өвөрхангай аймагт оршин суух хаягтай иргэн Н нь өнгөрсөн наймдугаар сарын 29-ний өдөр “Нөхөн олговрын зээл олгоно” гэх зарын дагуу фэйсбүүк хэрэглэгчтэй холбогдож 40 сая төгрөгийн зээл авахаар хүсэлт илгээхэд “зээл гарах боломжтой” гэх хариу ирсэн бөгөөд өөрийгөө гадаад улсад байрлаж үйл ажиллагаа явуулдаг, зээл олгодог байгууллагын захирал гэж танилцуулжээ. Тухайн этгээд зээлийн баталгаажуулах төлбөр, зээлийн 10 хувийн шимтгэл, зээл эргэн төлөлтийн 3 сарын урьдчилгаа мөнгө шилжүүлэх шаардлагатай гэж нийт 5 удаагийн гүйлгээгээр 14 сая төгрөг шилжүүлсэн боловч зээл гаргаж өгөөгүй, огт мөнгө шилжүүлээгүй байж дахин мөнгө нэхэж байна гэсэн гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад ирж, шалгаж байгаа аж. Энэ мэтчилэн иргэд аливаа мэдээлэлд хашир, няхуур ханддаггүйн улмаас хуурамч заруудад итгэж, залилах гэмт хэргийг хохирогч болдог байна.

Залилагч этгээдүүд гэмт хэрэг үйлдэхдээ бусдын итгэлийг олж авах замаар ажилладагЗалилагч этгээдүүд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ бусдын итгэлийг олж авах замаар бага багаар ажилладаг. Жишээ нь: Эхний удаад таныг ажилд орж байгаа мэтээр товч анкет авна. 150.000-500.000 төгрөг олоход ердөө л нэг цаг шаардлагатай гэх мэтээр итгүүлнэ.Бүх даалгавар болон ажлаа биелүүлсний дараа өсгөсөн мөнгөө банкны данс руу шууд авах боломжтой зэргээр богино хугацаанд хялбар аргаар мөнгө олох санал тавина. Үүний дараа даалгавар биелүүлж байгаа үйл явцыг харуулсан хуурамч сайт ашиглан таны мөнгө өсөж байгаа мэтээр харуулж, өгсөн даалгаврыг биелүүлсэн тохиолдолд 10-50 хувиар мөнгө өсгөх боломжтой зэргээр итгүүлдэг. Харин үүний дараа “Мөнгөө өсгөхийн тулд та бидний илгээсэн данс руу боломжит үнийн дүнгээр мөнгө шилжүүлэх шаардлагатай. Явуулсан үнийн дүнгээс хамаарч урамшуулал олгодог учраас их байх тусам ашигтай” гэж хуурна.Эхний даалгаврыг амжилттай биелүүлсэн гэж итгүүлсний дараа урамшуулал болох мөнгийг дараагийн даалгаврыг биелүүлсэн тохиолдолд олгох боломжтой гэж олон удаагийн гүйлгээгээр мөнгө авсаар байдаг. Хэрэв танд цахимаар сурталчилгааны ажил хийх, даалгавар биелүүлэн мөнгөө өсгөх зэрэг санал ирсэн тохиолдолд баталгаатай эсэхийг сайтар шалгах, мэдээллийг нягталж байхыг зөвлөж байна.Өнгөрсөн 7 хоногт Монголд,-Иргэн Д нь телеграммаар бараа захиалаад 20%-г нь авна гэсэн зар, саналын дагуу “Константин” гэх нэртэй хаягтай харилцаж нэр бүхий банкны 3 данс руу нийт 22 удаагийн гүйлгээгээр 3.643.000 төгрөг шилжүүлж, залилуулсан,-Орхон аймагт иргэн М нь Телеграм хаягаар даалгавар биелүүлэх нэрийдлээр  мөн нэр бүхий банкны дансууд руу олон удаагийн гүйлгээгээр нийт 112,000,000 төгрөгийг шилжүүлэн залилуулсан гомдол цагдаагийн байгууллагад иржээ. Мөн иргэн А нь телеграм дээр даалгавар биелүүлэх зорилгоор гэмт этгээд рүү нийт 248 сая төгрөг шилжүүлж, хамгийн өндөр мөнгөн дүнгээр хохирсон гэдгийг ЦЕГ-аас мэдээлсэн.Цахим хаягийн ард хэн байгааг мэдэх боломжгүй учраас цахим орчинд түгээгдэж буй аливаа зар мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, нягталж судлах, урьдчилж ямар нэгэн төлбөр мөнгө шилжүүлэхгүй байхыг анхаараарай. Мөн хувийн мэдээллээ хэн нэгэнд өгөхөөс өмнө баталгаатай эх сурвалж мөн эсэхийг сайтар шалгаж байгаарай.Санхүүгийн луйвраас урьдчилан сэргийлэх арга замууд:

  • Тухайн үйл ажиллагааг явуулах зөвшөөрөл, тусгай зөвшөөрөлтэй, найдвартай эсэхийг шалгах
  • Хөрөнгө оруулалт хийж буй компанийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй байх /үүсгэн байгуулагчдын туршлага гэх мэт/
  • Эрсдэл багатай эсвэл эрсдэлгүйгээр их хэмжээний эсвэл шууд өгөөжтэй хөрөнгө оруулалт санал болговол тухайн хөрөнгө оруулалтын талаар сайтар судалж, шаардлагатай баримт материалуудтай танилцсаны үндсэн дээр шийдвэр гаргах
  • Тухайн компани тогтвортой үйл ажиллагаа явуулдаг,тодорхой ажлын байртай эсэхийг нягтлах
  • Нэмэлт асуулт асууж, хэрхэн оновчтой хариулт өгч байгаа эсэхийг нягтлах
  • Одоо л хөрөнгө оруулалт хийхгүй бол боломжийг алдана гэх мэт яаруулсан шинж ажиглагдвал ахин бодолцож үзээрэй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *