Кyivpost: Барууныхны дарамт шахалт нэмэгдэхийн хэрээр Улаанбаатарын маневр хийх орон зай хумигдаж байна

0

Алслагдсан, далайд гарцгүй Монгол Улсад өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин айлчилсан билээ. Олон улсын эрүүгийн шүүхээс түүнийг баривчлах шийдвэр гаргасан ч Монгол Улс Путиныг Монголын нутаг дэвсгэрт хөл тавьж байхад нь баривчлах боломжгүй буюу түүнийг баривчлахыг хүсээгүй.Орос, Хятад гэсэн хоёр том гүрний дунд оршдог Монгол Улс газарзүйн  хувьд ээдрээтэй ч  гадаад бодлогоо тэнцвэртэй байлгасаар ирсэн бөгөөд аль алинтай нь сайн харилцаатай байх зарчмыг баримталсаар ирсэн. Гэсэн хэдий ч дэлхийн геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөхийн хэрээр, ялангуяа Оросын Украин дахь дайны дараа энэхүү гадаад бодлогын тэнцвэржүүлэх үйлдэл илүү аюултай болж байна.Монгол Улс ОУЭШ-ийн гишүүний хувьд Путиныг баривчлах тушаалыг биелүүлэх үүрэгтэй. Гэтэл цаг нь ирэхэд Улаанбаатар гараа хумхисан. Монгол Улсын  нефтийн 95 хувь, цахилгаан эрчим хүчний багагүй хувь Оросоос хараат. Өвлийн улиралд  хасах 40 хэм хүрч хүйтэрдэг энэ улсад цахилгаан эрчим хүчний хангамж алдагдах нь том эрсдэлтэй.Монголын хувьд төвийг сахих нь зүгээр нэг бодлого биш, энэ бол амьд үлдэх стратеги юм. Эдийн засаг, соёлын өргөн харилцаатай, түүхэн хоёр том гүрний дунд хавчуулагдсан Монгол Улс аль нэг талд орохоос татгалзаж байгаа нь дипломат харилцаатай адил өөрийгөө хамгаалах зорилготой юм. Гэсэн хэдий ч Монголын тэнцвэржүүлэх, төвийг сахих үйл ажиллагаа улам бүр тогтворгүй болж байна. АНУ тэргүүтэй барууны орнууд Москвагийн эсрэг үг хэллэг, үйлдлээ эрчимжүүлж байгаа энэ үед Монгол барууны хуаранд бүрэн харьяалагдахаас татгалзаж байгаа нь шүүмжлэл дагуулж байна. Тухайлбал, Украины Гадаад хэргийн яам Монгол Улс Путиныг баривчлаагүйг буруутгаж, ОУЭШ болон олон улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоонд хүнд цохилт болсон гэж дүгнэсэн. Улаанбаатар Путиныг алгаа дэлгэн угтсан нь олон улсын хэм хэмжээнээс урвасан мэт санагдаж болох ч Монгол Улсын үүднээс авч үзвэл энэ нь хүчирхэг хөршийнхөө аль нэгийг өдөөн хатгахгүй гэсэн тооцоотой алхам юм.“Гуравдагч хөрш”-ийн бодлого буюу Монгол Улс барууны ардчилсан орнуудтай стратегийн харилцаа холбоо тогтоож байгаа нь энэ бодлогыг илэрхийлж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкений саяхан Монгол Улсад хийсэн айлчлал нь тус улс Энэтхэг-Номхон далайн бүс нутагт чухал ач холбогдолтойг харуулж, Блинкен Монголыг “гол түнш” хэмээн тодотгосон. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер болон бусад барууны удирдагчид мөн стратегийн ач холбогдол бүхий энэ улстай харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж, Улаанбаатарт айлчилсан.Монгол Улсын эдийн засаг Орос, Хятадын эдийн засагтай гүнзгий холбоотой бөгөөд газарзүйн хувьд тусгаарлагдмал байдал нь эдгээр хүчирхэг хөршүүдээс салахад хэцүү болгодог. 2022 онд Монголын импортын 41 хувийг Хятад дангаараа, 26 хувийг ОХУ-д тус тус бүрдүүлсэн байна. Монголын бараг бүх худалдаа хоёр хөршөөрөө дамжиж, Улаанбаатарт маневр хийх үнэ цэнтэй жижиг орон зай үлдэж байна. Украин дахь Оросын түрэмгийллийн эсрэг хатуу байр суурь баримталж, Монгол Улс тусгаар тогтнолоо илүү зоригтой батлах ёстой гэж зарим хүн үзэж байна. Гэвч энэ зөвлөгөө нь бодит байдлаас хол зөрүүтэй. Монгол Улс Украины нутаг дэвсгэрийг ОХУ-д нэгтгэснийг буруутгасан НҮБ-ын тогтоолд түдгэлзсэн санал өгсөн нь Москвагийн үйл ажиллагааг дэмжиж байгаа хэрэг биш. Ганц буруу алхам хийвэл гамшигт үр дагавар авчирч болзошгүй энэ бүс нутагт Монголын удирдагчид хулчгар зангаасаа биш, харин эсэргүүцэхгүй байх замыг сонгож байна. Гэсэн хэдий ч Монгол Улсын тэнцвэржүүлэх үйл ажиллагааны өргөн хүрээний үр дагаврыг үл тоомсорлож болохгүй. Монгол Улс Путиныг саадгүй айлчлах боломжийг олгосноороо үндэсний эрх ашиг хөндөгдөх үед олон улсын хэм хэмжээ хазайж, бүр эвдэрч болзошгүй гэсэн мессежийг дэлхий нийтэд өгч байна. Энэ нь ОУЭШ-ийн эрх мэдлийг сулруулж, бусад улс орнууд олон улсын хуулийг зөрчихөд түлхэц болох аюултай жишиг тогтоно. Монголын Орос, Хятадтай харилцах харилцаа нь зөвхөн эдийн засгийн харилцаа биш. Саяхан АНУ, Япон, БНХАУ-ын цэргүүд оролцсон “Хан Эксплорэйшн” цэргийн сургуулилалт нь Монгол Улсын тэнцвэртэй гадаад бодлогын нарийн үйл ажиллагааны тод жишээ юм. Энэхүү сургуулилтад Хятадыг оролцуулснаараа Вашингтон, Токиотой харилцаагаа бэхжүүлж байгаа ч Монгол Улс найз хэвээрээ байхаа Бээжинд харуулж байна. Монголын хувьд ирээдүй бүрхэг хэвээр байна. Украин дахь Оросын дайн үргэлжилж, барууныхны дарамт шахалт нэмэгдэхийн хэрээр Улаанбаатарын маневр хийх орон зай хумигдаж байна. Тус улсын удирдагчид ямар эрсдэлтэйг сайн мэдэж байгаа. Төвийг сахих нь бодитой сонголт байхаа больсон ч нэг талдаа бүрэн тууштай байх нь мөн адил аюултай байж магадгүй юм.Эцсийн дүндээ Путины айлчлалын хариуд Монгол Улс геополитикийн өргөн цар хүрээтэй бодит байдлын тусгал буюу газарзүй, түүх, олон улсын улс төрийн хатуу үнэнээр тодорхойлогддог бодит байдал юм. Дэлхий нийт Монголыг байр сууриа илэрхийлэхийг хүсэж болох ч буруу алхам нь төсөөлөөгүй эрсдэлд хүргэж болзошгүй юм.Эх сурвалж: kyivpost.com/opinion/38551

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *