Эрдэнэт үйлдвэрт дэлбэрэлтэд өртөж,осолдсон 38 настай эмэгтэйг онгоцоор зөөж чадаагүйгээс “ҮХЛИЙН ИРМЭГ” -т байна

0

Эрдэнэт үйлдвэрт энэ сарын 11-н буюу өнгөрсөн
лхагва гаригийн өглөөний 09.43 цагийн орчимд
хуванцар савтай уусмал дэлбэрч, 38 настай эмэгтэй
хүнд гэмтжээ.
Эх сурвалжийн бидэнд ирүүлсэн мэдээллээр
“Эрдэнэт үйлдвэрийн ажилтан А нь тус үйлдвэрийн
цэвэрлэх байгууламжид ажил, үүргээ гүйцэтгэж байх
үед дэлбэрэлт болж, биеийнх нь баруун талын ихэнх
нь хэсэг маш хүнд түлэгдэж гэмтсэн. Мөн уушги,
бусад эрхтэнүүддээ ноцтой гэмтэл авсныг баталж
буй юм.
Тухайн үед хохирогчийг Улаанбаатар дахь Гэмтлийн
эмнэлэг рүү онгоцоор яаралтай тээвэрлэх шаардлага
үүсч, Онцгой байдлын газарт хандсан байна.
Харамсалтай нь Онцгой байдлаас онгоц илгээгүйгээс
болж хохирогчийг машинаар зөөвөрлөжээ.
Үүнээс болж хохирогчийн биеийн байдал нь асар
дордож, маш хүнд ирсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Хохирогчийн ар гэрийнхэн ч онцгой үед тусламж
үзүүлээгүй.Онцгой байдлынханд гомдолтой байгаа
аж.
Уг хэргийг Орхон аймгийн цагдаагийн газар шалгаж
байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *