Баянгол дүүрэгт “Жюү Жицүгийн хөгжлийн төв” нээгдлээ
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар Монголын Жюү Жицүгийн холбоотой 3 жил хамтран ажиллах гэрээг 2024 оны 09-р сарын 02-ны өдөр байгуулсан.Энэхүү санамж бичгийн хүрээнд Баянгол дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн дэргэд өнөөдөр “Жюү Жицүгийн клуб” нээгдэж байгаа бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Монголын Жюү Жицүгийн холбооны тэргүүн, ОУХМ О.Болд-Эрдэнэ болон бусад зочид төлөөлөгчид оролцсон юм.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр Дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Манай дүүргийн нийт хүн амын олонхийг хүүхэд, залуус эзэлдэг. Залуучуудын дүүрэг. Энэхүү хөгжлийн төв байгуулагдсанаар хүүхэд багачууд, энэ спортын сонирхдог залуус гэртэйгээ ойрхон дуртай спортоороо хичээллэх боломж, нөхцөл бүрдэж байгаад баяртай байна” гэсэн.
Мөн Монголын Жюү Жицүгийн холбооны тэргүүн, ОУХМ О.Болд-Эрдэнэ “Баянгол дүүрэг бусад дүүргээс анх удаа “Жюү Жицүгийн хөгжлийн төв”-тэй болж байгаа бөгөөд манай клубийн багш дасгалжуулагчид бүгд мэргэжлийн зэрэгтэй тамирчид” гэдгийг онцоллоо.
Энэ клуб байгуулагдсанаар Жюү Жицүгийн спортод дуртай хүүхэд, залуус үнэ төлбөргүй хичээллэх боломж бүрдэж байгаагаас гадна дүүргийн харьяа 8-18 насны 100 хүүхдийг сургалтад хамруулж анхан шатны сертификатыг олгох юм.
Монголын Жюү Жицүгийн холбоотой 3 жил хамтран ажиллах гэрээг 2024 оны 09-р сарын 02-ны өдөр байгуулсан.Энэхүү санамж бичгийн хүрээнд Баянгол дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн дэргэд өнөөдөр “Жюү Жицүгийн клуб” нээгдэж байгаа бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Монголын Жюү Жицүгийн холбооны тэргүүн, ОУХМ О.Болд-Эрдэнэ болон бусад зочид төлөөлөгчид оролцсон юм.