Амиа хорлолт, зам, тээврийн осол эрэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна
Монгол улс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүгээр дэлхийд 12 дугаар байрт бичигдэж байна. Эрэгтэйчүүдийн наслалт бага байгаагийн гол шалтгаан нь зам тээврийн осол, амиа хорлолт байгааг тогтоожээ.
Сүүлийн 60 жилийн хугацаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү, дундаж наслалтын түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн дорвитой ажил хийгдээгүй гэж судалгаанд дурдсан байна.
1965 онд манай улсын эрэгтэй эмэгтэй насжилтын зөрүү 2.5 жид байсан бол одоо 9.6 жил болж холджээ.