Орон нутгийн сонгуультай холбоотой 58 гомдол, мэдээлэл бүртгэгджээ

0

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуультай холбоотой бүртгэгдсэн гомдол болон холбогдох хууль тогтоомжийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөв.

Орон нутгийн сонгуультай холбоотойгоор авлига, албан тушаалын гэмт хэрэгт буруутай нь тогтоогдож байсан эсэх лавлагааг 19239 иргэнд олгожээ. Тодруулбал, энэ тооны иргэд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшихээр лавлагаа авсан байна.

Мөн цагдаагийн байгууллагад орон нутгийн сонгуультай холбоотой 58 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Үүний 49 нь зөрчил, ес нь гэмт хэргийн шинжтэй байжээ. Иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дийлэнхийг “Сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад сурталчилгаа хийж байна” гэсэн гомдол эзэлжээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт явуулах өдөр буюу аравдугаар сарын 11-нд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглоно гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулав. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *