Б.Жавхлан: Засгийн газрын зээлжих зэрэглэл ахисан нь банкууд болон хувийн хэвшлийнхэнд эергээр нөлөөлнө

0

Сангийн сайд Б.Жавхлан олон улсын Фитч агентлагаас Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг ахиулсан үндэслэлийг Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулсан байна. Есдүгээр сарын 18-нд манай улсын зээлжих зэрэглэлийг ахиулснаа зарласан. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог гурван байгууллагын нэг нь Фитч агентлаг юм. Тус агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа В+ тогтвортой зэрэглэлд шилжүүлэхэд суурь гурван асуудал нөлөөлсөн гэж Б.Жавхлан сайд мэдээллээ.

  1. Монгол Улсын өрийн удирдлагын менежмент сайжирсан. Үүний үр дүнд Монгол Улсын ДНБ-д эзлэх гараад өрийн хэмжээ буурсан байна.
  2. 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнг харвал Монгол Улсад улс төрийн тогтвортой байдал бүрдэж байна.
  3. Санхүүгийн тогтвортой байдал сайжирч, улсын гадаад валютын нөөц нэмэгдсэн. Уул уурхайн бүтээгдэхүүний эксптортдоо тулгуурлан эдийн засаг, санхүүгийн салбар тогтворжиж байна гэдгийг чухалчилж, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг В+ тогтвортой гэж үнэлсэн байна.

Үүнээс гадна Монгол Улс төсвийн суурь тэнцлээсээ тогтмол хоёр хувийн ашиг гаргаж, тусгай санд төвлөрүүлж, түүнээсээ Монгол Улс жир бүр гадаад өрийн эргэн төлөлтийг хийж явахаар хуульчилсныг өндрөөр үнэлсэн аж. Мөн Монголбанкны Хятадын Ардын банкны байгуулсан 12 тэрбум юанийн своп хэлцлийн өрийг 6 тэрбум болгон бууруулсан нь эергээр нөлөөлжээ.Цаашид улс төрийн тогтвортой байдалдаа анхаарч, эдийн засгийн тэлэлтээ зөв удирдаж, гадаад валютын албан нөөцөө нэмэгдүүлж, улсын нийт өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг ягштал баримтлахыг Фитч агентлагаас сануулсан байна.Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэл сайжирч, 10 жилийн өмнөх тогтвортой түвшинд ахиулснаар хувийн хэвшил болон банкуудын зэрэглэл ч дагаад ахисан байна. Тухайлбал, Засгийн газрын зэрэглэлийн араас Хаан банк, Хас банк, Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг ахиулсан байна. Цаашдаа банкууд болон хувийн хэвшлийн гадаад зах зээлээс татан төвлөрүүлэх эх үүсвэрийн хүү буурах таатай нөхцөл бүрдэж, нийт санхүүгийн зах зээлд эергээр нөлөөлнө гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцоллоо.Мөн цаашид Засгийн газар богино хугацаатай арилжааны бондод баталгаа гаргахгүй, харин урт хугацааны хүү багатай, Засгийн газрын үйл ажиллагаан 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт тусгасан томоохон төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлд эх үүсвэр татах чиглэлд ажиллана гэдгээ мэдэгдлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *