Улсын Их Хурлын даргын 59 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг гурав дахь хуралдаанаа хийлээ

0

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 59 дүгээр захирамжаар байгуулагдсан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатараар ахлуулсан Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 31 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний санал боловсруулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2024.09.25/ гурав дахь хуралдаанаа хийлээ.

Хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатар, Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, Ц.Мөнхтуяа, М.Нарантуяа-Нара нар оролцсон. 

Хуралдааны эхэнд Ажлын хэсгийн гишүүд өнгөрсөн хугацаанд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцахаар Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутгуудад ажиллаж, тариалан эрхлэгчид болон гурилын үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцож, гурилын үнэ, хангамж, нийлүүлэлтийн талаарх тайлан мэдээллийг Ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатар танилцууллаа.

Мөн хуралдаанаар хуулийн хэрэгжилтийн хүрээнд гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, үнийн бодит нөхцөл байдалтай танилцахаар нийслэлийн зах, худалдааны төвүүдэд ажиллаж бизнес эрхлэгчид, иргэдтэй уулзах ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэв.

Ташрамд дурдахад, уг Ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, П.Ганзориг, М.Ганхүлэг, Ц.Мөнхтуяа, М.Нарантуяа-Нара  нар ажиллаж байгаа юм.

АЖЛЫН АЛБА

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *