Аврах ангийн алба хаагчид туул голын эрэг дагуу хуримтлагдсан таван тонн хогийг цэвэрлэлээ
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 385 жилийн ойг угтаж нийслэлийн Аврах ангийн Ахлагчийн зөвлөлөөс “Эх дэлхийгээ хайрлая-4” аяныг зохион байгууллаа.
Аяны хүрээнд Аврах ангийн 43 алба хаагч оролцож Баянзүрхийн гүүрнээс зүүн тийш 1,5 км зайд Туул голын эрэг дагуу хуримтлагдсан хог хаягдлыг түүж, 5 тонн буюу 200 гаруй шуудай хогийг ангилан цэвэрлэлээ.
Нийслэлийн ногоон бүсэд хогоо хаяхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас уриалж байна.