ОБЕГ: Гэрээсээ морьтой гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Гүн толгой” гэдэг газар малчин Ж нь есдүгээр сарын 20-ны өдрийн 15:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй алга болжээ.
Түүний унаж явсан морь нь есдүгээр сарын 21-ний өдрийн 12:00 цагийн орчим усанд норсон байдалтай гэрийнхээ гадна иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Цагдаагийн газраас тухайн иргэнийг есдүгээр сарын 21-ний өдрөөс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.
Ингээд аймгийн Цагдаагийн газраас эрэн хайх ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлтийг Онцгой байдлын газарт өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.