Л.Оюун-Эрдэнэ: Салбараа аваръя гэвэл цахилгаан, дулааны үнийг нэмэх ёстой

0

Цахилгаан, дулааны үнийг арваннэгдүгээр сараас нэмэхээр судалж байгаа талаар албаныхан мэдээлсэн. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрчим хүч, дулааны үнийг нэмэх асуудлаар байр сууриа илэрхийллээ.Тэрээр “Эрчим хүчний үйлдвэрлэж байгаа өртөг худалдаж байгаа өртгөөс хэд дахин үнэтэй. Ийм байдлаар яваад байхаар дандаа татаас өгч явна гэсэн үг. Дандаа татаастай яваад байхаар эрчим хүчний салбар өөрөө аж үйлдвэр, барилгажилтаа боож эхэлнэ. Тиймээс бид хоёр сонголтын өмнө ирээд байна. Эрчим хүчний салбараа хуучин орос технологиороо явуулаад байх уу, эсвэл дэлхийн дэвшилтэд технологи руу шилжиж эхлэх үү.ДНБ, иргэдийн амьжиргаа, үйлдвэрлэгчидтэй холбоотой асуудал, инфляц гэх мэт олон асуудлыг тооцож үзээд мэргэжлийн байгууллагуудын санал дээр үндэслэн нэмнэ. Өвдөлт өгсөн ч салбараа аврахгүй бол бид өөрсдийгөө хуураад яваад байна гэсэн үг. Тиймээс тодорхой хэмжээнд нэмэгдэх магадлалтай. Харин ямар түвшинд байх вэ гэдгийг сайн ярих ёстой” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *