Засгийн газар албан бичгээ 100 хувь цахимаар дамжуулж, 1.2 тэрбум төгрөг хэмнэнэ
- Засгийн газар албан бичгээ 100 хувь цахимаар солилцдог болжээ.
- Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон И-Монгол академийн зүгээс албан бичиг солилцооны дундын систем (Docx)-ийг хөгжүүлж, төр болон хувийн хэвшлийн 17 erp системийг нэгтгэжээ.
“Цаасгүй цахим Засаг” хөтөлбөрийн хүрээнд өнөөдрөөс Засгийн газар албан бичгээ 100 хувь цахимаар солилцдог болжээ. Ингэснээр яамдын бичиг хэргийн зардал болох 1.2 тэрбум төгрөгийг хэмнэх юм байна.
Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон И-Монгол академийн зүгээс албан бичиг солилцооны дундын систем (Docx)-ийг хөгжүүлж, төр болон хувийн хэвшлийн 17 erp системийг нэгтгэжээ. Мөн төрийн 2001 байгууллага өнөөдрийн байдлаар албан бичиг солилцооны дундын систем /Docx / -ийг ашиглаж байна.
Цаашид төрийн бүх байгууллага цахимаар бичиг, баримт солилцдог болох бөгөөд мөн тоон гарын үсгийн хэрэглээг цааш нэмэгдүүлнэ гэлээ.