Нийтийн албанд томилогдох 462 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

0

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 9 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 462 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 241 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 221 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 47 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Тус хэлтсээс 21 аймгийн ИТХ-ын Ажлын алба болон Засаг даргын Тамгын газрын мэдүүлэг гаргагч 42 албан тушаалтныг ХАСХОМ мэдүүлэх чиглэлээр сургалтад хамруулав.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *