PTI: Энэтхэгийн албан тушаалтнууд нүүрс импортлох асуудлыг хэлэлцэхээр Монголд айлчилна
Энэтхэгийн Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг багтаасан төлөөлөгчид ирэх сард далайд гарцгүй Монгол Улсаас коксжих нүүрс импортлох асуудлыг хэлэлцэхээр Улаанбаатарт айлчлах талаар Энэтхэгийн хэвлэл мэдээлжээ.Энэ нь түүхий эдийн эх үүсвэрийг төрөлжүүлэх зорилготой бөгөөд гангийн гол түүхий эдийн хүртээмжийг нэмэгдүүлэх төдийгүй түүхий эдийг үйлдвэрлэх зардлыг оновчтой болгох зорилготой аж.”Бид Монголоос коксжих нүүрс импортлох боломжийг судалж байна. Холбогдох албаныхан өмнө нь Монголд айлчилсан бөгөөд Засгийн газрын төлөөлөгчид ирэх сард айлчлах гэж байна” гэж Төрийн өмчит SAIL компанийн Гангийн нарийн бичгийн дарга Сандип Паунрик PTI агентлагт ярьжээ. Энэтхэг улс коксжих нүүрснийхээ хэрэгцээний 80-90 хувийг хангахын тулд зарим улсаас ялангуяа Австралиас хараат хэвээр байна. Газарзүйн хувьд хол тул ачааны хөлөг онгоцууд Энэтхэг рүү түүхий эдээ тээвэрлэхэд хэдэн сар зарцуулдаг. Логистикийн зардал нь ган үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэхэд нөлөөлдөг юм.Газарзүйн байршлын хувьд Энэтхэгтэй ойр орших Монгол Улсаас коксжих нүүрс импортлох нь дотоодын ган үйлдвэрлэгчдэд өртөг зардал, түүхий эдийн хүртээмжийг сайжруулах болно. Засгийн газраас коксжих нүүрсийг Орос, Монголоос авахын тулд хэд хэдэн арга хэмжээ авч байгаа аж.
Эх сурвалж: Zeebiz.com