МАН-аас нэр дэвшигч Г.Батсайхан нэр дэвшигч нөхдийн хамт сонгогчидтой уулзлаа
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийслэлийн эрхзүйн
байдалтай холбоотой 60 хууль шинэчлэгдэж, УИХ-
аас 5 тогтоол баталсан. Ингэснээр хот асуудлаа бие
дааж шийдэх эрхзүйн орчин бүрдсэн талаар
Г.Батсайхан танилцуулав. Тухайлбал, салбарын яам
Яармагийн замын урд ямар ч төлөвлөлтгүй газар
олголтууд хийснээр олон орон сууцны хороолол
боссон.
Дүүрэг араас нь бий болсон шилжилт хөдөлгөөнийг
дагаж сургууль, цэцэрлэгийг шийдвэрлэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд өндөр
ачаалал авч ажилласан. Тэгвэл уг гажуудлыг
арилгаж, хот үүнээс цааш нэгдсэн төлөвлөлт,
харилцан уялдаатай хөгжих тухай Г.Батсайхан хэлэв.
Мөн Яармагийн урд талын их барилгажилтад дахин
төлөвлөлт хийж, тулгамдсан асуудлыг цогцоор нь
шийдвэрлэхээр төлөвлөжээ.