АЕГ-аас хурдны зам хүртэлх чиглэлийн авто замыг энэ сарын 4-нөөс хэсэгчлэн ХААНА

0

Архивын Ерөнхий Газраас хурдны замын эхлэл хүртэлх хойноос урагш чиглэлийн баруун талын авто замыг аравдугаар сарын 4-ний 22:00 цагаас аравдугаар сарын 8-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ.

Ингэхдээ урдаас хойшоо чиглэлийн зүүн хэсгийн эгнээний замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулахаар төлөвлөжээ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

зураг

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *