Уул уурхайн томчууд нэгэн дээвэр дор чуулж байна

0

Өнөөдрөөс “Mining Week&MinePro 2024″ эхэлж байна. Уул уурхайн салбарын ирээдүйг олон улсын туршлагаар тодорхойлох энэхүү чуулган Налайх дүүргийн Тайж уулын хормойд энэ сарын 5 хүртэл үргэлжлэх юм. Уул уурхайн салбарын томчууд нэгэн дээвэр дор цугладаг эл томоохон эвентэд салбарын мэргэжилтнүүд болон төр, хувийн хэвшлийн төлөөлөл, олон улсын хөрөнгө оруулагчид, судлаачид зэрэг 5000 гаруй оролцогч хүрэлцэн ирэх төлөвтэй байна.

Уламжлал ёсоор гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү чуулганы хөтөлбөрт эхний хоёр өдөр дэлхийн уул уурхайн салбарын худалдан авалт, ханган нийлүүлэгчдийн чиг хандлага зэрэг илтгэлүүд хэлэлцэгдэх бол 3 дахь өдөр нь уул уурхайн санхүүжилтийн өдөрлөг, цаашлаад 21 аймгийн ханган нийлүүлэгчийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үнэ төлбөргүй танилцуулах гэхчлэн олон үйл ажиллагааг төлөвлөөд байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *