Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ахална

0

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ахлахаар болжээ.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: 

-Өнөөдөр бол төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан өдөр. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд эмгэнэл илэрхийлж байна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбогдуулж, олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллаж, санал дүгнэлт гаргах ажлыг хэсгийг байгуулж, тухайн үед Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан Б.Солонгоогоор ахлуулж байв. Харин Б.Солонгоо өөр албан тушаал эрхлэх болсон тул Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээр уг ажлын хэсгийг ахлуулахаар боллоо гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *