Ц.Туваан: Оноос өмнө ураны төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулна

0

“Mongolian Mining Week&MinePro 2024” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт өчигдөр буюу аравдугаар сарын 2-ны өдөр Налайх дүүрэгт, Тайж хайрхны бэлд эхлээд байгаа билээ. Уул уурхайн долоо хоног чуулга уулзалтын эхний өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан оролцож, салбартаа төрөөс баримтлах бодлогоо танилцуулсан юм. Тэрээр цаашид анхаарч ажиллах хэд хэдэн анхаарал татахуйц мэдээллийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад өгсөн. Сайдын хэлсэн бодлогын гол мессежийг нь тоймлож байна.

  • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам уул уурхайн хайгуул судалгааны ажлыг нэг номерт тавьж, эрчимжүүлнэ. Энэ чиглэлд шаардлагатай хууль эрх зүйн шинэчлэлийг хийнэ. Монгол Улсын нийт экспортын 94 хувь уул уурхайн салбараас хамаарч байгаа хэр нь нийт газар нутагт эзлэх хайгуул судалгааны ажил 1.2 хувь байгаа нь хангалтгүй байна. Цаашид уул уурхайн салбарт хайгуул судалгааг идэвхжүүлэх замаар хөрөнгө оруулалтыг нэмэх ёстой. Тун удахгүй хайгуулын 6 талбайд сонгон шалгаруулалт зарлахаар бэлтгэж байна.
  • Хамтарсан Засгийн газраас 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зарласны 6 нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт хэрэгжинэ гэдгийг онцоллоо.

1.    Зэс хайлуулах үйлдвэр2.    Гангийн цогцолбор3.    Газрын тос боловсруулах цогцолбор4.    Нүүрс-хими, кокс химийн цогцолбор5.    Ураны төсөл6.    Алт цэвэршүүлэх үйлдвэрДээр дурдсан мега төслүүдээс хамгийн түрүүнд Францын Засгийн газартай Ураны төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг оноос өмнө байгуулахаар Засгийн газрын Ажлын хэсэг шуурхай ажиллаж байгааг онцолсон юм. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаар жилд 2500 тонн шар нунтагийг үйлдвэрлэж, экспортолж, улсын төсвийн орлого нэмэгдэх боломж бүрдэнэ.

  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зэс олборлогч, үйлдвэрлэгч нараас ижил тэгш авах зарчмыг Засгийн газраас баримталж ажиллана гэдгээ илэрхийлсэн.
  • Цаашид уул уурхайн салбарт эрчим хүний шилжилт, өндөр технологи, газрын ховор элемент, критикал минериал зэрэг эрдсийн түүхий эдийг ашиглах эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж байгаа учраас энэ чиглэлд салбарын бодлогыг чиглүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *