ДЭМБ дэлхий нийтийг хамрах аюултай шинэ тахлын талаар анхааруулга гаргалаа
Эмчлэх арга нь одоо болтол тодорхой болоогүй,
эрдэмтдийн Марбургийн вирусын тахал дэлхий
нийтийг хамрах аюул нүүрлээд байгааг ДЭМБ
анхаарууллаа.
Марбургийн тахал Руанда улсад гарсан бөгөөд 30 мужийн 7-д нь тохиолдол бүртгэгдсэний дараа
Эрүүл мэндийн яам нь дэгдэлтийг албан ёсоор
баталгаажуулсан юм байна.
Батлагдсан тохиолдлын 70 гаруй хувь нь Кигали дахь
хоёр эмнэлгийн ажилтнууд гэсэн мэдээлэл байна.
ДЭМБ-ын мэргэжилтнүүд халдварын сэжигтэй нэг
хүн Руандаг орхин гарсанд санаа зовж байгаа бөгөөд вирусын гарал үүсэл, хэрхэн тархсан зэрэг мэдээлэл
одоогоор тодорхойгүй байна.