Сэлбэ дэд төвийг VR төхөөрөмж ашиглан виртуал хувилбараар харах боломжтой боллоо

0

Нийслэлийн Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжүүлж байна.

Нийт 158 га газрыг хамрах 12 мянган айлын орон сууц бүхий Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг энэ намар эхлүүлж, нэгдүгээр ээлжийн 1100 гаруй айлын орон сууц 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа. Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын бүрэн зураглалыг VR төхөөрөмж ашиглан виртуал хувилбараар харах боломжтой боллоо. Тодруулбал, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэд олноор цугладаг томоохон зах, худалдааны төв, автобусны буудал орчимд “Сэлбэ шинэ дэд төв” гэх бичигтэй автобус цагийн хуваарийн дагуу байрших юм. Тус автобусаар зочлон VR технологийн тусламжтай дэд төвийн хүрээнд барих орон сууц, түүний дотоод засал, өрөөний зохион байгуулалт, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, явган хүний зам талбай, хүүхдийн тоглоомын талбай, үзвэр үйлчилгээний газар зэрэг бүрэн зураглалтай танилцаж болно.

Тус автобус энэ сарын 4, 5-нд Дэнжийн мянгад байрлах “Нарантуул-2” худалдааны төвийн автобусны буудал орчимд байрлахыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *