Хамаатнаа төрийн албанд томилж 4 жилийн хугацаанд 43 саяар цалинжуулжээ
Баянхонгор аймгийн прокурорын газраас тус аймгийн Онцгой байдлын газрын албан тушаалтан Ж.А нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэр бүлийн хамаарал бүхий хүнийг төрийн үйлчилгээний албан хаагчаар томилж, 4 жилийн хугацаанд цалинжуулан улсад 43 сая төгрөгийн хохирол учруулсан, хандив тусламж нэрээр нэр бүхий байгууллагаас 8 сая төгрөг гаргуулан хувьдаа завшсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус, тус шилжүүлжээ.