Амралтын газраас гараад сураггүй болсон 61 настай эрэгтэй өнөөдрийг хүртэл олдоогүй байна
Онцгой байдлын албан хаагчид амралтын газраас гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна. Тодруулбал, 61 настай эрэгтэй Б нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн “Цагаан хашаат” гэдэг амралтын газраас энэ сарын 2-ны өдрийн 22:00 цагийн орчимд сураггүй алга болсон тухай дуудлага энэ сарын 6-ны өдрийн 19:40 цагт бүртгэгджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар болон сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, ар гэрийнхэн Жаргалант багийн төв болон “Цагаан хашаат” гэдэг амралтын газраас баруун хойд зүгт 35 км-т “Далайн булаг” гэдэг газар хүртэл, мөн баруун хойд зүгт Жаргалант багийн “Өгөөмөр гэдэг газар хүртэл 5 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоосон. Харин өнөө өглөө буюу 10.08-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ