Г.Батсайхан: Иргэн хожсон нийгмийг бүтээнэ
НИТХ-ын сонгуулийн 8 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Батсайхан хийж хэрэгжүүлсэн ажил үйлс, бодлого, зорилт, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан уулзалтыг Хан-Уул дүүргийн 25 хороонд хийснээр өнөөдөр дуусаж байна.
Г.Батсайхан багтаамжид суурилсан иргэнд ээлтэй хот төлөвлөлтийг мөрдөж, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах ёстойг хатуу илэрхийлж, үүний төлөө инженерийн мэдлэг чадвар, төрийн албанд ажилласан туршлага, ёс зүйгээ зориулах болно гэдгээ илэрхийлсэн.
Өөрөөр хэлбэл, ирэх дөрвөн жилд зөвхөн Засгийн газраас нийслэлд 30 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ.
Энэ нь өнгөрсөн 30 жилд нийслэлд хийсэн хөрөнгө оруулалтыг гурав нугалсантай дүйх мөнгө юм. Үүн дээр нийслэлийн эрх мэдлийг нэмэгдүүлж, бие даасан байдлыг бататгасан 60 хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын таван тогтоол батлагдсан.
Ингэснээр нийслэлийг тэлэх, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, орон сууцны их бүтээн байгуулалтын ажил өрнөх санхүүгийн асар өргөн цар хүрээтэй нөөц бүрдэж буй.
Тэгвэл энэ их ажил өрнөхөд ягштал баримтлах зарчим бол хүндээ ээлтэй бүтээн байгуулалтыг хийх явдал гэдгийг инженер Г.Батсайхан ахин дахин хэлсээр ирсэн.
Тэнгэр баганадсан өндөр байшин бус цөөн давхар, гаднаа сэлүүхэн, ногоон байгууламж хангалттай, гэр бүлд хамгийн ээлтэй, бухимдалгүй орчныг төлөвлөн хөгжүүлэх ёстой гэж Г.Батсайхан үзэж байна.
Тэрбээр дэлхийд хамгийн шилдэг боловсон хүчин бэлтгэж буй Германы Хумболдтын их сургуулийг барилга хот төлөвлөлтийн инженер мэргэжлээр дүүргэсэн юм.
Мөн төрийн албанд найман жил “чанагдаж”, дүүргээ хамгийн сайн мэдэх туршлагажсан боловсон хүчин билээ. Г.Батсайхан “Миний туйлын зорилго бол иргэн хожсон нийгмийг бүтээх явдал. Үүний тулд асуудлыг аргацааж, тойрч зугтах бус нүүр тулж барьж авч шийднэ” гэв.