Төв ганданд маргааш майдар эргэх ёслол болно
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд жилд нэг удаа хаврын адаг сард Майдар эргэх их ёслол болдог. Энэ уламжлалын дагуу маргааш /2024.10.10/ төв ганданд майдар эргэх ёслол болох аж.
Намрын адаг сарын шинийн 7-нд буюу аравдугаар сарын 10-нд Майдар эргэх ёслол болох бөгөөд сүсэгтэн олныг хуран цуглахыг Гандантэгчэнлин хийдээс мэдээллээ.
Майдар гэдэг нь эртний Энэтхэгийн санскрит хэлний “мадри” буюу асрах, хайрлан энэрэх гэсэн үг ажээ. Утгын хувьд асрах хайрлах сэтгэл буюу зөвхөн өөртөө хайртай байх бус өөрөөсөө илүүтэй бусдыг асран халамжилж, зовж зүдэрсэн хүнд туслах улмаар эх болсон зургаан зүйл, хамаг амьтныг амгалан жаргалантай байлгах өндөр их хариуцлагын нэр.
Их майдар бурхан гэдэг нь бусдыг хайрлан энэрэх үлэмж зорилго, сэтгэл өвөрлөсөн дээд төрөлхтөн буюу ялгуусан бурхад, их бодисадва нарын нэг аж.
Асрал нигүүслийн галаар хилэнг түлэн шатаагч
Аугаа билгүүний гэрлээр мунхгийн харанхуйг арилгагч
Асар номын ялгуусны орлооч амьтны тусыг зохиогч
Амар баясгалантын оронд оршигч /Майдар/ түүнд мөргөе! хэмээн нийт сүсэгтэн олныг төв ганданд ирэхийг урьжээ.