Ховд аймагт цагдаагийн газрын саатуулах байранд 30-40 насны эрэгтэй өөрийгөө боомилсон байж болзошгүй хэрэг гарчээ
Ховд аймгийн цагдаагийн газрын саатуулах байранд энэ сарын 6 буюу өнгөрсөн ням гарагийн 14-15 цагийн орчимд 30-40 орчим насны эрэгтэй өөрийгөө боомилж нас барсан байж болзошгүй хэрэг гарчээ.
Дээрх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ. Энэ хэргийн талаар 11:00 цагаас ЦЕГ мэдээлэл хийхээр болсон байна.