Нийслэлийн асуудал хариуцсан МАН-ын бүлгийн дэд даргаар Э.Бат-Амгаланг сонголоо

0

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. 

Тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. УИХ дахь МАН-ын бүлэг намын дүрмээрээ гурван дэд даргатай байх ёстой. Нэг дэд дарга дутуу байсан. Нийслэлийн асуудал хариуцсан намын бүлгийн дэд даргаар Э.Бат-Амгаланг сонголоо. Ингэснээр манай намын бүлэг гурван дэд даргатай боллоо.Дараа нь Аялал жуучлалын тухай хуулийг хэлэлцсэн. Ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонслоо. Бүлгийн гишүүдээс нэг санал тавьсан. Сүүлийн үед бизнесийг дарамтлах, булаах, үл хөдлөх хөрөнгөнд нь халдах үзэгдэл газар авлаа. Бизнес эрхлэгчдийг дарамталж, үл хөдлөх хөрөнгийг нь булааж буй үйл явдлыг таслан зогсоох чиглэлийг Засгийн газарт өгсөн. Эргээд бүлэгт танилцуулахыг үүрэг болголоо” гэсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *