Л.Оюун-Эрдэнийн нэрийг барьж, багш нараа “СҮРДҮҮЛДЭГ” Д.Сүрэнчимэгт хэн хариуцлага хүлээлгэх вэ

0

100 жилийн түүхтэй Удирдлагын академийн захирал
Д.Сүрэнчимэг гэх эмэгтэй төсвийн мөнгийг баруун,
солгойгүй “цацаж”, хууль зөрчиж байгаа асуудлаар
тус сургуулийн багш нар “шүгэл үлээж”, Авлигатай
тэмцэх газар, Үндэсний аудитын газар, 3ГХЭГ-ын
дарга Н.Учрал, төрийн албаны зөвлөл зэрэг
байгууллагад ханджээ.

Тус сургуулийн захирал 4-5 сая төгрөгийн л цалинтай
ч Д.Сүрэнчимэг нь өөртөө зарим сард 30 сая, 60 сая төгрөгийн цалинг өгсөн тухай баталж байгаа юм.
Тодруулбал, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн
16.5.2, 16.5.3, 16.5.7 дахь заалтад заасан заалтуудыг тус тус зөрчиж, 2022 оноос эхлэн өөртөө өндөр
дүнтэй цалин бодож эхэлсэн.
Тухайлбал зөвхөн 2023.12 сард 30 орчим сая. 2024 оны 1-8 сарын хугацаанд 140 сая орчим төгрөгийг
зөвхөн өөртөө цалин хэлбэрээр авсан. Тэр дундаа
2024 оны 6 сард 60 сая төгрөгийн цалин авсан гэжээ.
Энэ нь хуулинд зааснаас хэд дахин давсан цалин
урамшууллыг өөртөө авсан нь Төрийн болон орон
нутгийн өмчийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд
заасан гэрээний нөхцөл болон Төрийн хэмнэлтийн
тухай хуулийн 10 дугаар зүйлийг зөрчиж байгаа аж.
Өөрийгөө “ШҮТСЭН” Д.Сүрэнчимэг
Асуудал ингээд дууссангүй. Д.Сүрэнчимэг захирлыг
2023 оны 9 дүгээр сарын 25 өдөр дэд профессорын шалгуурыг хангаагүй гэдэг дүгнэлтийг хуралдаанд
оролцогчдын 73,3 хувь нь өгч байжээ. Гэтэл 2023 оны
11 сарын 13 өдөр эрдмийн зөвлөлийн татан буулгаж,
шинээр эрдмийг зөвлөлийг дахин байгуулсан байна.
Ингээд хоёр хоногийн дараа шинэ эрдмийн
зөвлөлийг хуралдуулж дэд профессор цол авчээ. Уг
нь бол хурлаар ороод унасан хүн дахин цол
хамгаалахын тул багадаа жил, цаашлаад хоёр
жилийн дараа дахин хурлаар ордог жишиг байдаг
байна.

Тиймээс Д.Сүрэнчимэг өөрөө өөртөө зориулж
эрдмийн зөвлөл байгуулж, боловсролын салбарт
баймгүй ёс зүйн алдаа гаргасан гэж тус сургуулийн
багш нар шүүмжилж, дургүйцэж байгааг багш нарын
гомдлоос тодхон харж болно.
Гэтэл Д.Сүрэнчимэг нь удирдлагын академийн багш
нарыг сүрдүүлж, миний ард Ерөнхий сайд Л.Оюун-
Эрдэнэ байгаа. Та нар мянга шүгэл үлээгээд намайг
яаж ч чадахгүй гэж даналзаж яваа гэх.
Тиймдээ ч Удирдлагын академийн 100 жилийн түүхэн
энэ сарын 12-нд буюу бямба гаригт Шангрилла
зочид буудалд сүр дуулиантай тэмдэглэн
өнгөрүүлжээ. Уг нь орон нутгийн сонгуультай
холбоотойгоор архи, согтууруулах ундааг хориглоод
байсан. Гэвч Д.Сүрэнчимэг захирал хориглох
шийдвэрийг үл тоожээ.
Ингээд дурдаад байвал эрх мэдлээрээ гул барьж,
олон удаа хууль журмыг удаа дараа зөрчиж яваа
Д.Сүрэнчимэгт хэн хариуцлага тооцох вэ

Эх сурвалж:Zuv.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *