2028 он гэхэд жилд хоёр сая жуулчин хүлээж авдаг болохыг зорино
Монгол Улс энэ оны эхний 10 сарын байдлаар
680,000 жуулчин хүлээж аваад байгаа билээ. Засгийн
газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар
Монголд зочлох жил, “Go Mongolia” хөтөлбөрийг 2028
он хүртэл үргэлжлүүлэхээр болж, ерөнхий сайдын
зүгээс энэ ондоо багтаагаад жилд сая жуулчин
хүлээж авах зорилтдоо хүрэхийг хичээхийг аялал
жуулчлалын чиглэлээр ажилладаг аж ахуйн
нэгжүүдэд уриалсан.
Тэгвэл манай улс 2028 он буюу хөтөлбөр үргэлжлэх
хугацааны төгсгөлд жилд хоёр сая жуулчин хүлээж
авдаг болох зорилт дэвшүүлжээ. Түүнчлэн,
бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг
сайжруулах замаар жуулчдаас гарах зардлын
хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарах болсон байна.
Одоогийн байдлаар Монголд аялж байгаа нэг
жуулчин дунджаар 2,000 ам.доллар зарцуулдаг гэсэн
статистик үзүүлэлт байгаа юм.
Бид жилд хүлээн авах жуулчны тоог хоёр сая, нэг
жуулчны Монголд зарцуулдаг мөнгөний хэмжээг
3000 ам.доллар хүргэж чадвал жилд зөвхөн аялал
жуулчлалын салбараас зургаан тэрбум ам.долларын
орлого олох боломжтой юм.