Д.Энхтуяа: Олон улсын жишигт нийцсэн ахмадын асрамжийн газруудыг байгуулах нэн шаардлагатай байна
Олон улсын жишигт нийцсэн ахмадын асрамжийн газруудыг байгуулах нэн шаардлагатай байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Энхтуяагаас тодрууллаа.
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:
-УИХ-ын чуулганы тавдугаар сарын 22-ны хуралдаанаар ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Энэ нэмэлт өөрчлөлтөөр маш олон асуудлыг ахмадуудын хувьд шийдвэрлэсэн хууль гэж миний хувьд харж байна.
Дэлхийн хөгжсөн орнуудын ахмад настнуудын дунд явуулсан судалгаагаар 60-70 хувь нь хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа гарсан. Энэ нь зөвхөн бие махбодь бус олон хүчин зүйлсийг хамааруулж ойлгодог. Тухайлбал, харилцаа, сэтгэл санаа, эдийн засаг гэх мэт. Энэхүү судалгаа нь хөгжсөн орон нутгийнх биш манай Монгол Улсын ахмадуудын хувьд ч гэсэн судалгааны дүн нэлээн ойртож оччихоод байна.
Тавдугаар сарын 22-нд орсон хуулийн өөрчлөлтөөр юу өөрчлөх гээд байгаа вэ гэхээр яг ахмадууд чиглэсэн ахмадын асрамжийн төвийг байгуулна. 2025 оны төсвийн төсөлд энэ хуулийн хэрэгжилтийг хангаад ахмад настнуудын асрамжийн газрыг байгуулна гэсэн төсөл орж байгаа. Ахмад наснуудын амьдралыг үе шатыг чанартай, идэвхитэй, эрүүл байлгахад энэ хуулийн ач холбогдол оршиж байгаа. Миний хувьд энэ асуудлаар салбарын сайдтай уулзсан. Энэ төслийн маань эхний алхам хийгдээд байна. Энэ жил баригдана гэж ойлгож болохгүй. Ирэх жилүүдэд олон улсын стандартад нийцсэн асрамжийн төв байгуулагдах юм гэв.