Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт нэг хүн гэмтэж, гурван айлын хашаа шатжээ

0

Дорнод аймагт гарсан хээрийн түймрийн улмаас нэг хүн бэртэж, дөрвөн ханатай хоёр гэр, гурван айлын хашаа болон байшин автомашин шатжээ. Тодруулбал, Баяндун сумын Түргэн багийн Дунгийн-Улаан замын булаг гэх газар газар /аймгийн төвөөс хойд зүгт 240 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 11-ны 15:01 цагт бүртгэгджээ. Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, Баяндун, Дашбалбар, Сэргэлэн, Гурванзагал, Баян-Уул сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж өчигдөр өглөө 09:30 цагийн үед цурамд оруулсан байна. Мөн орой 18:40 цагт бүрэн унтраажээ. Энэ гал түймэрт сумын харьяат малчин 54 настай эрэгтэй Б нь өртөж түлэгдсэнийг Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд шилжүүлсэн байна. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 75000 га талбай шатсан байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *