2024 ОНЫ III УЛИРАЛ – АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГ 5.3 ХУВИАР ӨСЖЭЭ
Прокурорын байгууллага энэ оны III улиралд авлига, албан тушаалын 1543 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт хяналт тавьсан бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5.3 хувиар өсжээ.
Үүнээс 206 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Тодруулбал,
– Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 142,
– Хахууль авах, өгөх 134,
– Үндэслэлгүйгээр хөрөнгөжих 2,
– Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаад зарцуулах 2 хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хураах зорилгоор гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээдийн 43 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжилж, 1.8 тэрбум төгрөгийн эд хөрөнгө хураан авчээ.
Авлига, албан тушаалын гэмт хэргийн 66.7 хувь нь Нийслэлд, 33.3 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Улс төрд нөлөө бүхий болон нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг нийт авлига, албан тушаалын хэргийн 78.3 хувийг эзэлж байгаа бол Хахууль авах гэмт хэрэг 16.8 хувь, Хахууль өгөх гэмт хэрэг 10 хувь, Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг 4.6 хувийг эзэлж байна.