УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа: Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ бууруулж, бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой

0

Төв банк нь инфляцыг, Засгийн газар нь долларын ханшаа хариуцдаг байх нь зөв гэж УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа:

-Монголбанкнаас сүүлийн арван жилийн хугацаанд инфляц, төгрөгийн ханшаа тогтвортой барих хатуу бодлогоо хэрэгжүүлж байгаа. Бодлогын хүүг байнга өндөр байлгасаар ирсэн. Одоогоос арваад жилийн өмнө арилжааны банкууд аж ахуй нэгжүүдэд гарааны болон эргэлтийн хөрөнгийн бага хүүтэй зээл олгогддог байсан. Гэтэл Монголбанк төв банкны үнэт цаас хэлбэрээр бүх арилжааны банкуудын эргэлтэд байдаг хөрөнгийг төв банканд төвлөрүүлж, бодлогын хүүг нь олгож байна. Харин арилжааны банкууд төв банканд мөнгөө байршуулаад аж ахуй нэгжүүд олгох зээл нь эрс багассан. Энэхүү хатуу мөнгөний бодлого баримталсны үр дүнд эдийн засагт асар хортой зүйл болж байна. 

Манай улсад 240 орчим мянган аж ахуй нэгж байдаг. Түүнээс тасралтгүй татвар төлж байгаа 60 мянган аж ахуй нэгж байна. Харин 60-1000 аж ахуй нэгж нь Монгол Улсын татварын 80 хувийг бүрдүүлж байна. 2016 онд үйл ажиллагаа явуулдаг компаниудын 70 орчим хувь нь жижиг дунд байсан бол энэ тоо одоо 90 хувь болж өссөн. Энэ нь компаниуд жижгэрч байна гэсэн үг. Энэ нь мөнгөний хатуу бодлого эдийн засагт таатай биш үзүүлэлт үзүүлдэг юм байна. Ингэхээр төв банк Засгийн газартайгаа хамтарч ажиллах ёстой. Төв банк нь инфляцаа хариуцдаг. Засгийн газар нь долларын ханшаа хариуцдаг байх нь зөв. Засгийн газар гадаадын экспортыг нэмэгдүүлж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ ажиллагааг Эдийн засгийн яам хариуцах бүрэн боломжтой. Төв банк инфляц барина гээд байдаг нөгөө талд нь мөнгөний нийлүүлэлт нэмэгдчихээд байна.

Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ бууруулж, бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *