ИЗНН-ын удирдлагууд М.Нарантуяа-Нараг намынхаа ажилд огт оролцуулахаа больжээ

0

Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара үг хэлэхдээ нэгэн сонирхолтой зүйл ярив.

Тодруулбал тэрээр: “Үг хэлж попорчихоод гараад явдаг арга зальтай хүмүүс байна. Ирцэнд байгаа мөртлөө хуралдаа суудаггүй.

Жишээ нь манай Иргэний Зориг-Ногоон Намын дарга Б.Батбаатарыг гайхаж байна. Сүүдрийн Засгийн Газар байгуулна гээд гайхуулаад байгаа.

Энэ дотор юу болж байгааг мэдэхгүй байж яаж хяналт тавих гээд байгаа юм бэ? Тэгээд л попроод яваад байдаг. Ийм хүмүүсийг тасалснаар авдаг болмоор байна, УИХ-ын дарга аа” гэсэн юм.

Энэ нь ч шалтгаантай гэх бөгөөд сүүлийн нэг сар орчмоос эхлэн ИЗНН-ын удирдлагууд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг намынхаа ямар ч үйл ажиллагаанд огт оролцуулахаа больсон байна.

Үүнд нь шаралхсан М.Нара ч Б.Батбаатартай мөчөөрхөж эхэлсэн бололтой.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *