Ханиаднаас сэргийлэх энгийн аргууд
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс уламжлалт анагаах ухааны аргаар өвчнөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Ханиаднаас сэргийлэх, энгийн аргууд:
Аньсны навчийг 150 мл усанд жижиг цайны халбагаар дүүрэн хийж 5 минут буцалган жижиг цайны халбага зөгийн бал хийж хутгаад халуун бүлээнээр нь өдөрт 2-3 удаа ууна.
Нэг аяга сүүнд 3-5 хэрчим цагаан гаа эсвэл 3- 5 хумс сармис хийж 3 минут буцалгаад шүүж өдөрт 2-3 удаа ууна.
Хонины өөхгүй мах, 3-5 хумс сармисны хамт чанаж шөлийг нь халуун бүлээнээр ууж хөлсөө гаргах, хөлсийг хаттал салхи авахуулахгүй байхад анхаарах.
Ханиад архагшин удаан хугацаагаар хөхүүлж ханиавал Дарву-5 эмийг өдөрт 2-3 удаа 5-7 хоног ууна.